2x2=6 юу 2х2=4 үү аль нь зөв бэ ?


2х2=4 гэдэгт эргэлзэлгүй итгэх ёстой гэж хэн бидэнд хэлээ вэ? <<Хоёр хоёрын дөрөв үү, зургаа юу? Эсвэл бүр 36 юу мэдэхгүй юм даа өөрийн оюун ухаанаар бодвол ямар ч хариу гарж болно   Эртний грекийн долоон мэргэний нэг болох ФАЛЕС-ийг нэгэн өдөр хүмүүс ядуу гэж шоолжээ.Тэгтэл Фалес хэдэн жил тэнгэр шинжэлж нэгэн хавар тариалан их ихээр ургана гэж тооцоолоод тэгээд хотынхоо бух тариалангийн газрийг түрээслээд, боловсорч гүйцэх үеэр нь асар их орлого олж баян болжээ. цэц булаацалдах дуртай тэр үеийн хүмүүс нэг удаа  түүнээс:
-амьдрал үхлээс ямар ялгаатай бэ? гэж зориуд асуухад Фелос:
-ямар ч ялгаагүй
-тэгээд чи ягаад үхэхгүй байгаан бэ? гэхэд
-ялгаагүй юм чинь надад үхэх хэрэг юу байнаа? ХаХа гээд инээд алдан хариулсан гэдэг.
түүний гол үзэл санаа нь бүх юм уснаас эхтэй амьтан бүхэн үр хөврөлөөс үүснэ. тэр нь шингэн. ургамал ногоо усаар умдаалж, хатаж ангахаараа үхдэг. тэр ч бүү хэл нар хийгээд оддын гал бүхий л  сансрын нэгэн адил уураар тэжээгддэг гэж үздэг байжээ.
мөн энэ сэтгэгчдийн нэг болох Солон баян гэр бүлд төрсөн хэдий ч залуудаа хэрэн хэсэж яваад Египетийн бөөгийн амнаас
-Танай Грекчүүд эртний ертөнцийг мэдэхгүйн зэрэгцээ мэдэж байгаа юманд чинь эртний юу ч үгүй учир, та нар хэзээд балчираараа үлдэнэ гэсэн үгийг сонсоод түүний төгс нийгэм цогцлоох гэсэн хүсэл нь өдөөгдсөн гэдэг. тэрээр агуу сэтгэгч байгаад зогсохгүй нилээн цэцэн мэргэн хүн байсан гэдэг.
      Нэгэн хаан ширээнд залрах ёслолынхоо үеэр тансаг хувцас, нөмрөг нөмрөөд түүнд гайхуулан -Үүнээс тансагыг чи урьд өмнө харсан уу? гэтэл тэрээр -тахиа гургуул тогос гээд бишгүйдээ л үзэж явлаа даа. тэдний гоёлыг байгаль эх өөрөө өгсөн болохоор надахиас чинь 1000 дахин тансаг гэж тэр хааны амыг барьж нүүрийг нь улайлгасан гэдэг. түүний сургаалын гол санаанд ийм хэсэг гардаг. Хөрөнгө баялгаасс цатгалан сэтгэлгээ төрдөг, цатгалан хүнээс ямагт бүдүүлэг авир гардаг гэж заасан нь яг л бидний энэ нийгэм, дээдсүүдийг тааж хэлсэн байлтай.
Мөн түүнээс: -Хүмүүсийн дунд гэмт хэргийг яавал ор үндсээр нь устгаж болох талаар асуухад, Гэмт хэргийн улмаас хохирогч ганч зам хүнд төдийгүй, хөндлөнгийн бусад улсад ч адилхан төвөг учирвал таарна гэж хариулсан гэлцдэг.
Үргэлжлэл бий...